Улс орон хөгжин цэцэглэхийн зэрэгцээ сөрөг асуудлууд
ундран гардаг.Үүний нэг жишээ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хот ‘’Утаанбаатар’’ болсон явдал билээ.Ийнхүү нэрлэсний учрыг мэдэхгүй хүн
үгүй бизээ.Өвөл цагаар хотод аж төрнө гэдэг их хэцүү зүйл болсон.Үснээс утаа
угаарын үнэр ханхалж, хоолой аргаж цээж хорсон, хий ханиалгах нь нааз захын
асуудал болсон байна.Цаашлаад агаарын
бохирдлоос үүдэн хүн амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн
өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлы нэмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг
өвчнүүдийг тусахад нөлөөлж, улмаар нөхөн үржихүйн орчинг хордуулах,хүүхдийн
дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг байна.Иймээс цөөхөн хэдэн
монголчууд бидний хувьд агаарын бохирдол гэдэг нь ноцтойгоор заналхийлж буй
асуудал билээ...