Tuesday, May 5, 2015

Улаанбаатар минь өвөл Утаанбаатар



Улс орон хөгжин цэцэглэхийн зэрэгцээ сөрөг асуудлууд ундран гардаг.Үүний нэг жишээ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хот ‘’Утаанбаатар’’ болсон явдал билээ.Ийнхүү нэрлэсний учрыг мэдэхгүй хүн үгүй бизээ.Өвөл цагаар хотод аж төрнө гэдэг их хэцүү зүйл болсон.Үснээс утаа угаарын үнэр ханхалж, хоолой аргаж цээж хорсон, хий ханиалгах нь нааз захын асуудал болсон байна.Цаашлаад  агаарын бохирдлоос үүдэн хүн амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлы нэмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийг тусахад нөлөөлж, улмаар нөхөн үржихүйн орчинг хордуулах,хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг байна.Иймээс цөөхөн хэдэн монголчууд бидний хувьд агаарын бохирдол гэдэг нь ноцтойгоор заналхийлж буй асуудал билээ...
Агаарын бохирдол үүсгэгч гол хүчин зүйлс нь цахилгаан станцаар гарах утаа, томоохон хэмжээний үйлдвэрээс ялгарах утаа, тээврийн хэрэгслүүд, нүүрсхүчлийн хий буюу шаталт үүсгэдэг хүлэмжийн хий, мөн гэр хорооллын бүсүүдээс ялгардаг утаа, тоосжилт зэрэг нь агаарын бохирдол үүсгэгч гол хүчин зүйлүүд болоод байна.Энэхүү хорт утаанаас ангижрахын тулд цаг хугацааа их шаардлагатай.Нэн тэргүүнд гэр хорооллыг дахин төлөвлөх, хогын цэгийг журамлах хог боловсруулах үйлдвэр байгуулах авто машины хорт утааны хяналт бий болгох ,нийтийн тээврийн хэрэгсэлд агаар бага бохирдуулах унааг нэвтрүүлэх сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах, цахилгаан зуух хэрэглэх, мөн ногоон байгууламжийг олноор бий болгох явдал юм.Ногоон байгууламж яагаад чухал гэж? Учир нь хамгийн бага зардалтай, хаана ч хэрэгжүүлэх боломжтой, хамгийн олон хүнийг хамрах боломжтой юм. Ногоон байгууламж буюу цэцэрлэгт хүрээлэн нь байгаль орчинд ээлтэйн зэрэгцээ амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж болох юм. Дан ганц манай улсад бус дэлхийн олон улсад энэхүү асуудал тулгарч байгаа ба, тэдгээр улс орнууд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн адил Монгол орон тэр тусамаа Улаанбаатар хот энэ агаарын бохирдлыг бууруулах тал дээр олон арга хэмжээ авч байгаа, тиймээс  бид өөрсдөө ухамсартай байж төр засаг ч  зөв оновчтой шийдвэр гаргана гэж итгэж байна.Монголчууд бид эв санаагаа нэгтгэж чадваас агаарын бохирдлыг арилгаж ирээдүйд Улаанбаатар хот утаанааса салж Азийн цагаан дагина гэдэг нэрээ авна гэдэгт итгэлтэй байна.
                                                                                                                                             Цэ.Мишээл

No comments:

Post a Comment