Сувдан ээмэгтэй бүсгүй
Уран зураг бол харах яруу найраг байдаг.Ер бусын
гайхалтай харцтай шонтгор хамартай, уруулаа гялалзсан улаан өнгөөр ялимгүй
өнгөлсөн толгойдоо цэнхэр алчуур зүүж, сайн ажиглаваас чихэндээ гайхалтай
сувдан ээмэг зүүсэн Голланд бүсгүй миний анхаарлыг өөртөө татлаа.Тэр эмэгтэй
бол суут зураач Иоханнэс Вермерийн 17-р зуунд зурсан дэлхийн шилдэг арван уран
зургийн нэг ‘’сувдан ээмэгтэй
бүсгүй’’ хөрөг зураг юм.Анх
харахад энгийн л нэгэн хөрөг атлаа хараад л байвал ер бусын гайхамшигийг нь олж
харна.Нүдэнд шууд тусах сувдан ээмэг нь зургийн гол чимэг гэж бодож байна.
Бага зэрэг гунигтай ямар нэгэн зүйлийг гайхшран харсан харц нь их зүйл өгүүлэх мэт.Хэрэв та анзаарч харж байсан бол бүсгүй хөмсөггүй байгаа.Амьдрал дээрээ хөмсөггүй эмэгтэй гэж би л хувьаа бодохгүй байна.Гагцхүү ямар учраас хөмсөггүй зурсныг суут зураач Вермер л мэдэж байгаа байхдаа.Мөн тэр үеийн бүсгүйчүүд толгойдоо алчуур зүүдэггүй байсан ба зурган дээрх шиг том хэлбэртэй сувд тухайн үед байдаггүй байж.Энэ нь тухайн үеийн зураачдын өөрсдийн өвөрмөц тэмдэглэгээ бизээ.1994 онд уг зургийг засварлах үеэр сувдны дахин давтагдашгүй байдлыг үгүй хийсэн гэдэг.Энэхүү гайхалтай хөрөг зурагт дүрээ үлдээсэн эмэгтэйг харамсалтай нь мэдэх хүн үгүй.Зураачийн хайртай бүсгүй гэх нь ч бий.Тэрээр амьд ахуй үедээ тийм ч алдартай нэгэн байгаагүй ч түүний энэхүү бүтээл түүнийг насан эцэлсний дараа олонд таашаагдаж, эзнээ алдарт гаргасан нь харамсалтай бөгөөд бахдалтай.Ер нь ихэнхи агуу хүмүүс амьдарч буй үедээ тийм ч алдартай байдаггүй шүү дээ..Та бүхэн Колин Фирт, Скарлет Иохонссон нарын тоглосон сувдан ээмэгтй бүсгүй хэмээх киног үзсэн болов уу? Уг кино нь Вермерийн сувдан ээмэгтэй бүсгүй зургаа хэрхэн зурсан тухай түүхийш өгүүлдэг ба тэрээр эхнэрээсээ далдуур түүний сувдан ээмгийг зарц бүсгүйдээ зүүлгэн хөрөг зургийг нь зурсан тухай өгүүлдэг билээ.
Цэ.Мишээл
No comments:
Post a Comment