Tuesday, May 5, 2015

Хүн бүр шүдээ эрүүл байлгах боломжтой

-Сайн байна уу? Танд амралтын өдрийн мэнд хүргье.
-Сайн сайн байна уу? Баярлалаа, танд ч бас
-Хоёуулаа ярилцлагаа таны товч танилцуулгаас эхлье?
-Намайг Амарбаясгалангын Уянга гэдэг.Ач анагаах ухааны их сургуулийг 2013 онд нүүр амны их эмчийн мэргэжлээр төгссөн.Одоо Туж Мишээл шүдний эмнэлэгт ажиллаж байна.
-Шүд эрүүл бол бие эрүүл хэмээх зүйр үг байдаг шүү дээ.Чухам яагаад ийнхүү хэлдэг юм болоо? энэ тал дээр таны бодол?
-Шүдний өвчин нь бүх өчвний үндэс суурь болдог.Шүдний цоорлыг үүсгэгчид нянгууд, тэр дундаа стрептоцосс мутанс хэмээх нян нь хамгийн түрүүнд гуйлсан булчирхайн үрэвсэл буюу бидний хэлдэгээр ангень өвчнийг үүсгэдэг.Цаашлаад эдгээр нянгууд нь зүрх судасны өвчин,бөөр,үе мөч гэх мэт бусад эрхтэн тогтолцоог өвчлүүлдэг.Иймээс шүд эрүүл бол бие эрүүл хэмээх зүйр үг гарсан бизээ.
-Та хэзээнээс цагаан халаат өмссөн эмч тэр тусмаа шүдний эмч болъё гэж шийдсэн бэ?
- Миний хувьд шүдний эмч болох нь гэнэтийн шийдвэр байсан.Би арван жилээ төгсөөд Солонгос улсад хэлний дамжаанд суралцаж байлаа.Тэр үед интернэтээр PERFECT эмнэлэгийн Оюун эмчийн ярилцлагийг уншсан юм.Тусархаг,сайхан сэтгэлтэй,чадварлаг тэр хүнээр маш их бахархар сэтгэгдэл төрж, яг л тэр хүн шиш эмч болохыг хүссэн.Тэгээд л конкурсандаа бэлдэж эхэлсэн дээ.(инээв)
- Та ажил үүрэгээ гүйцэтгэж  байхдаа аз жаргалтай байж чаддаг уу?
-Тэгэлгүй яахав яг л миний хүссэн мэргэжил.Ажлаа хийж байхад сайхан мэдрэмж төрдөг,хамгийн сайхан мэдрэмж бол өвчиндөө шаналаад уйлж байсан хүүхэд эмнэлэгээс гарахдаа инээгээд гарах,муухай шүдтэй байсан хүн танан цагаан шүдтэй болоод инээгээд гарахад ч гэсэн би аз жаргалыг мэдэрдэг.Бүх л хүн эрүүл,сайхан шүдтэй байж өөртөө итгэлтэй инээмсгэлэл дүүрэн амьдраасай гэж би хүсдэг
-.Ажиллаж байхад гардаг хамгийн хүндрэлтэй зүйлсүүдээс дурдахгүй юу?
- Ажил үүрэгээ гүйцэтгэж байхад хүндрэлтэй зүйлс заримдаа тохиолддог.Манай эмнэлэгийн хувьд техник технелоги сайн учраас олон хүндрэлээс сэргийлж чаддаг гэж би боддог.Жишээ нь гаморын хөндийтэй харьцсан шүд, тахир сурвалжтай шүз, хавдар байгаа эсэх зэргийг рентен зугийн аппаратын тусламжтайгаар илрүүлэг боломжтой байдаг.Ингэснээр олон олон хүндрэлээс сэргийлэх боломжтой байдаг.
- Хүмүүс шүдээ төдийлөн анхаарахгүй явсаар эцэст нь шүдээ авхуулхад хүрдэг, тэгвэл шүдээ авхуулахгүй байх өөр ямар нэгэн эмчилгээ бий юу?
-Шүдний хүндэрсэн цоорлыг эмчлэх, сувгийн эмчилгээ хийх зэрэг олон төрлийн эмчилгээ бий.Одоо үед аль болох шүдийг авахгүй байх талаас олон олон арга хэмжээ авдаг болсон цаг үе шүү дээ.
- Шүдний эмнэлэгийн үнэ жил ирэх бүр нэмэгдэж байна.үүний шалтгаан нь юу вэ?
- Үнэ нэмэгдэхэд олон зүйлс шалтгаалж байгаа ч миний бодлоор хамгийн их нөлөөлж буй шалтгаан нь шүдний эмнэлэгт хэрэглэгддэг эм материалууд бага хэмжээгээр савдагдсан байдаг хэрнээ их үнэтэй байдаг.Мөн сүүлийн үед Америк,Герман гэх мэт орнуудад үйлдвэрлэгддэг материалыг ашиглах болсон.
-Та мэргэжилтэйгээ холбоотой мөрөөдлийнхөө тухай ярихгүй юу?
-Би хэзээ нэгэн цагт нүүр ам судлалын сайхан сургууль нээх юмсан гэж хүсч мөрөөддөг.Хааяа боддог юм.Хичээлээ ингэж заана тэгж орно гээд л (инээв).Санаж явбал бүтэх бизээ.Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ.
- Та уншигч олонд хандаж шүд арчлах зөвлөгөө өгнө үү?
-Хүн бүр шүдээ эрүүл байлгах боломжтой.Нүүрс усаар баялаг чихэр, шоколад,зэргийг хэрэглээгээ багасгаж сүү цагаан идээ, ааруул ээзгий илүү их хэрэглэх хэрэгтэй.Өглөө орой бүр 3 минутын турш шүднийхээ бүх гадаргууд угааснаар шүдний бүх өнгөрийг арилгаж чадна.Мөн аав ээж нар хүүхдүүдийнхээ шүдийг угааж эхлэсэн цагаас нь арчилж,насан нь тохиорсон оо сойзыг хэрэглүүлж 6нас хүртэл нь угааж өгч байгаарай.Шүдний цоорол нь өнгөц, дунд , гүн цаашлаад зөөлцийн үрэвсэл, холбооны үрэвсэл гэх мэт хүндэрч даамжирдагг тул урьдчилан сэргийлэлт маш чухал юм,тиймээс та бүхэн эрүүл шүдтэй байлаа ч 3-4сар тутамд шүдний эмчид шүдээ үзүүлж байгаарай.Далий муруй шүд байгаа бол гажиг заслын эмчээс, хэрвээ шүдээ авхуулсан бол согог заслын эмчээс зөвлөгөө аваарай.
-Таныг уншигч түмнээ нэгэн сайхан зүйлд уриална уу гээд ярилцлагаа өндөрлөж байна.Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
- Өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндэд өнөөдрөөс эхлэн илүү их анхаарал хандуулаарай гэж уриалъя.Танд ч бас баярлалаа.Эрүүл биед саруул ухаан оршино!!


No comments:

Post a Comment